Энэ л нутагт дурласан

Дурласан би энэ л нутагт дурласан

Дууны ая болж салхи нь сэвэлздэгт дурласан

Ариун рашаан болж мөрөн гол нь умдаалдагт дурласан

Амин шүтээн болж уул хайрхан нь залардагт дурласан

Агь мангирын үнэр эмээгийн минь хоолыг санагдуулдагт дурласан

Адууны төвөргөөн чимээ өвөөгийн үлгэрийг санагдуулдагт дурласан

Аадар хурын шаагиа багийн мөрөөдлийг санагдуулдагт дурласан

Амь дамжин ирсэн домог нь үнэнийг өгүүлдэгт дурласан

Хангай говийн хослоо нь орчлон дахь төгс үзэсгэлэнтэйд нь дурласан

Ханхайн сүндэрлэх уулсын хараа булаамд дурласан

Хатан сүрлэг мөрнийх нь ариун цэнгэгт дурласан

Хаадын удмын эр зориг эрэлхэг-ээрээ гайхагдсан эрчүүдэд нь дурласан

Борооны дараах газар эхийн үнэр хамар цоргим сайханд дурласан

Ботгоо голсон ингэний хуурын дуунд уяран хайлах нулимсанд дурласан

Айргаа бүлж ааруул хатаадаг ажилсаг бүсгүйчүүдийн идээнд нь дурласан

Айлын нүүдэл тосон найрсгаар дайлах эмээгээ харан ёс жаягт нь дурласан

Нэг насаараа судлаад барамгүй агуу түүхэнд нь дурласан

Нэг насаараа аялаад барамгүй үзэсгэлэнт нутагт нь дурласан

Нэг насаараа сонсоод ханашгүй уянгат хуурын эгшигт нь дурласан

Нэг насаараа харамлаж хайрлаж явах гэж энэ л нутагт би дурласан

Сэтгэгдэлүүд:

1. Наргил | 2009-10-29 10:53:10
яаааасан сайхан шүлэг вэ
тийм шүү дурлаж дуу алдмаар сайхан эх орон сайхан нутагтай түмэн дээ бид
сайхан бичжээ
2. x-woman | 2009-10-29 10:58:51
tiim ee saihan nutag magtaad bichihedeh bayalag hel min bagadam nutag shuu
3. Наргил | 2009-10-29 11:10:16
дөхх
зөндөө сайхныг магтан бичээрэй
амжилт
4. Сарнайха | 2009-10-29 11:20:10
яасан сайхан шүлэг вэээ
5. x-woman | 2009-10-29 11:25:52
bayarlalaa nargil tegne ee hu hehehe
6. x-woman | 2009-10-29 11:26:30
bayarlalaa sarnaih . Saihan nutgiinhaa talaarh bodol min chamd taalagdsand bayartai bna aa
7. Nini | 2009-10-29 11:28:30
Ийм л сайхан нутагт төрсөн их хувь заяатай хүмүүүс дээ хаа очиж. Шүлэг бол тасссс тасссс
8. АЯКО = Щ | 2009-10-29 11:34:10
сайхан щүлэг байнөө баярлалаа
9. x-woman | 2009-10-29 11:36:13
heheh tiim shuu tnx nini
10. x-woman | 2009-10-29 11:37:10
bayarlalaa shulam-aa
11. Эмбий | 2009-10-29 15:57:57
энэ л нутагт төрсөндөө би бахдалтай
12. x-woman | 2009-10-30 01:20:46
heleed yu gehew
13. amanjinka | 2009-10-30 03:28:18
ЯНЗТАЙ АРГАГГҮЙ Л НУТАГАА САНАСАН ХҮНЫ СЭТГЭЛ БНА ДАА
14. Rush | 2009-10-30 03:34:14

tseej honduur orgichlooo mgl min
15. Жиргээ | 2009-10-30 05:44:46
yamar goyo xaragdaj bnaa, yaj ingej avsan be?
16. Winterwood | 2009-10-30 15:26:40
Сайхан шүлэг юм аа.
17. Agai | 2009-10-31 20:40:36
үнэхээр сайхан шүлэг бас зураг бүсгүйн сэтгэлд бахархав
18. amanjinka | 2009-11-03 03:51:18
САЙН УУ ХӨ
19. amanjinka | 2009-11-03 03:51:20
САЙН УУ ХӨ
20. x-woman | 2009-11-03 14:14:52
sain sain yu bna da amanja
21. amanjinka | 2009-11-05 19:24:46
ӨӨ НАМ НАМ ДУРЛААД БАЙСАН НУТАГАААДААА ГҮЙЦИЙН БОЛУУ ГЭЖ БОДЛОО Ш ДЭЭ ХЭ ХЭ

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.