Захиа

Анхны хайр хэмээх энэхүү сайхан дууг сонсоод

Амрагхан чамайгаа ямар их санагалзана вэ

Хэзээ ч  мартагдахааргүйгээр сэтгэл минь байрлаж

Хэнзхэн насны гэнэхэн инээдийг минь үүрд өөртэйгээ үлдээжээ

Санаж байна уу хайраа чи

Сахилгагүй нүдээ цоо ширтэж намайг ичингүйрүүлж

Саваагүй нөхөдтэйгээ нийлж анх танилцсан

Сайхан мөчүүдээ чи санаж байна уу

Санаж байна уу миний амрагхан байсан залуу минь

Салж хагацаж чадахгүй өдөржин шөнөжин хамт байдаг байснаа

Сахилгагүй багийн хөгтэй дурсамжинд чинь би ухаангүй дуртайг

Сайхан чинийхээ нүдэн дээр байнга үнсдэгийг

 /дуусаагүй мөртүүдээ оруулчий дарааа дуусгаад бүтнээр нь оруулна аа :)/

Хайртдаа бичих захидал

 

Анхны хайр хэмээх энэ дууг сонсоод сэтгэл минь маш их хөдөлж эзэндээ очих нь үл мэдэгдэх энэхүү захиаг эхлүүлж сууна. 

Сайн уу миний анхны нандин хайрын эзэн болсон залуу минь. Чамаасаа холдоод ямарч олон жилийн нүүр үзээ вэ? Гэтэл мартсан дүр исгэж өөрийгөө, сэтгэл зүрхээ хуурах гэж оролдож явсан ч юм шиг. Чи миний хатуу бүхнийг зөөллөгч ч юм шиг. Чиний тухай бодож эхлэнгүүт л би шууд л уярчих юмаа. Сонин юмаа. Хийсэн бүх алдааг чинь би хүсэхгүй байсан ч уучлаад л эхэлчих юм. Одоо ч гэсэн чи минь наддаа эргээд ирвэл би чамайгаа хүлээж авч чадах ч юм шиг санагдах юм. 

Өөр хэний ч төлөө биш зөвхөн чинийхээ төлөө би дахиад л хүлээж чадна. Зөвхөн чиний төлөө шүү. Ингээд бодоод сууж байхад хүнд хайр гэж цор ганц л ирдэг байхаа. Бараг чамаасаа холдоод 6 шахам жил болж байхад эргүүлээд бодоход нүд минь нулимсаар дүүрч, сэтгэл хөндүүрлээд эхлэх юм. 

Сайхан хайрынхаа төлөө тэмцээгүй би тэнэгээ. Одоо ч харамсаад яах ч юм билээ дээ. Дэлхийн хоёр өнцөгт байж тэ? Гэхдээ байна ш дээ чи миний дотор ороод нэг үзчихдэг ч болоосой тэгвэл чи намайг нэг минут ч орхиж явж чадахгүй ээ. Чамдаа өөрийгөө ойлгуулж чадаагүй би бас тэнэг хүн шүү. Усан нүдэлж учиргүй ихээр гохдолдог байсан минь уучлаарай хэлэх үг байгаа ч эвлүүлж хэлж чадахгүйдээ тэгдэг байсан юм. За тэгээд уучил гуйх зүйл бичээд байвал бас л барагдахгүй биз дээ. 

Гэхдээ хайр минь ээ чи намайг өөрөө ч мэдэлгүйгээр ямар их томоожуулж, ухаажуулсан гээч. 

Чи санаж байна уу? хамгийн сүүлд нэг уулзаад учиргүй ихээр гомдлоод бас л зөндөө уйлаад л хэхэх тэгэхэд чи намайг өөр хүнтэй бол гэж хэлж байсан даа. Би оролдож үзсэн гэхдээ би чадахгүй юм билээ. Хүйтэн харц, нулимстай нүдээр хэн нэгнийг насан туршид нь  хайрахыг хүссэнгүй ээ.

Чи мэдэх үү? би ямар их зүйл мөрөөддөг байсан гээч. Чиний минь ажил стресс ихтэй дээ тиймээс би орой бүр ажлаасаа тараад ирэхэд чинь шинэ шинэ сюрприз барина гэж боддог байсан. Тэдгээрээ бүүр төлөвлөдөг байлаа гэж. Заримдаа би бүүр чамтайгаа аавынхаа нутгаар ингэж аялана гээл нэгд нэгэнгүй мөрөөдөг байлаа. Надад сайхан зүйл тохиолдох бүрд чи минь байсан бол яах бол гэж бодоод тэнэг жаахан хүүхэд шиг заримдаа төсөөлөөд баярладаг байлаа. Гэхдээ байна ш дээ би чамайгаа ямарч шалтгаангүйгээр зүгээр л хайрлаад байдаг. Чи бид хоёрын хамт байсан цаг хугацаа хичнээн богинохон билээ дээ. Хайр гэдэг зүйлд цаг хугацаа, дурсамж энэтэр нээх нөлөөлдөггүй юм байна аа. 

Бичсэн зүйлээ уншихнээ нэг л авцалдаагүй болжээ. Чамдаан гээд зориулаад хэлэх зүйл зөндөө байвч одоо дуусгая даа. Эцэст нь хэлэхэд I still love you. 

 

 

 

 

Сэтгэгдэлүүд:

1. Agai | 2009-10-16 05:21:00
надад бас нэг хайр байдаг арван гурван жил болж байнаа, юун мартах
2. x-woman | 2009-10-16 05:40:26
wow how wonderful love.
Chamdaa ugsun hairandaa unench yawah geed
Cham shig zaluuchuudiig gomdooj l yawna da geed gomdoogood yawaad bna uu agai or?
3. Agai | 2009-10-16 06:12:23
поох үгүй үгүй хэнийг ч гомдоогоогүй ээ. тэр анхны хайр, түүнээс болоод нээх зовоо ч үгүй үнэхээр их урам тэмүүлэл олсон. бүр төгөлдөр хуур тоглож сурах гэж үсэж байсан. харин одоо од.доо дурлаад даруй таван жил болж байнаа гэхдээ бас л зэтгэлдээ сэмхэн хэхэ
сайхан захиа байноо... сэтгэл чинь тэр чигээрээ буусан болохоор эргээд уншихад ямар байсан ч гоё...

Сэтгэлийг нь хөдөлгөж орхижээ дээ энэ дуу... Би чамд хайртай-2 дээр Дэлгэрийн Үрлээд бичээд өгөөгүй захиа хүүгийнх нь гарт ороод л... тэр захиаг Үрлээд аваачиж өгөх гэж яваад Болд Ундралтай таарч дурласнаар үйл явдал өрнөдөг... тэр санагдчихлааа... яагаад ч юм

Иксвүмэн ээ Чамд аз жаргал хүсье,,, Ирээдүй чинь үргэлж гэрэлтэж яваг ээ
5. Эмбий | 2009-10-16 08:12:12
сэтгэл хөдлөгсөн сайхан захиа байна аа
6. amanjinka | 2009-10-17 03:01:27
СЭТГЭЛ ЗҮРХНИЙ ЧИНЬ ҮГС ТЭР НЭГЭНД ХҮРЭЭСЭЙ
7. x-woman | 2009-10-17 08:45:22
Ilen dalaingui saihan yaria urnuulsend bayarlalaa agai-daa. Teneg X n sain medku demii zuil asuusan bna hehehe
8. x-woman | 2009-10-17 08:46:30
BCHh-g zaawal uzne ee ih gogo um shig bna ene bayalzuuhiin yarinaas. Bayarlalaa nzaa dandaa gerel gegeetei zuileer yuruul urguj bdagt
9. x-woman | 2009-10-17 08:46:55
Tiim uu herew chamd iim zahia irwel chi yah bsn be EMBII
10. x-woman | 2009-10-17 08:47:58
bayarlalaa amanja. Yuruul bat orhsig hurai
11. tuyanaa | 2009-10-17 08:53:31
snuu x-woman ee udaan uulzsangvi shuu saihan zahia boljee ezendee hureh bltugai
12. x-woman | 2009-10-17 09:12:44
yu bna da Tuyanaa. Bayarlalaa.
13. amanjinka | 2009-10-17 20:46:14
НАДАД ИЙМ ЗАХИА ИРВЭЛ БИ НЭЭРЭЭЭ ЯАХ БАЙСАН БОЛ?
14. x-woman | 2009-10-18 00:44:07
harin yah bsn boloo amanja
15. altargana | 2009-10-19 02:57:24
анхны хайраа гэж...үргэжл дурсаад байхгүй ч хэзээ ч мартагдахгүйм даа
16. x-woman | 2009-10-20 14:38:24
15. haya sanaand orj ireheeree buur setgel sanaa uimruuleed orhichidog te
17. molor | 2009-10-20 14:48:45
мартагддаггүй дамшиг бгаам, мартуулж чаддаг шидтэн байвал юугаа ч өгөхөд бэлэн бнам
18. Жиргээ | 2009-10-21 04:53:42
anxnii xair chini sain zaluu baijee, chamaig jargaaj chadaxguigee medeed, yavj dee...
19. Монгол Зон | 2009-10-21 05:29:06
худлаа даа худлаа, худлаа байдаг юм, худлаа гэдгийг нь хорвоогийн олон баталсан байдаг, худлаа шүү, худлаа, ха ха
ингэхэд тэнэмэл тэмээний бүтээгүй хайрын тухай бичиж байгаа юм уу?
ганчан чиний төлөө л амьдарч чадна гэж?
20. x-woman | 2009-10-21 08:27:24
molor chi min bas hairtaasaa salchihsan um uu?
21. x-woman | 2009-10-21 08:29:08
Jirgee yagaad jargaaj chadahgui gej ? hehehe

Chabu buteegui bish shuu bitsen hair durlal shuu. Odoohondoo tur salalt ch um biluu heheh
22. Дон Жуан | 2009-10-21 13:02:50
Зүгээр л санаа алдсан
23. x-woman | 2009-10-21 14:29:35
zgr hu don juanaa
24. † IMP † | 2009-11-10 04:54:10
On a day like today
I looked at you and I
Saw something in the way
You stared into the sky
I saw you were sick
And tired of my wrong turns
If you only knew the way I feel
I'd really love to tell you

But I could never seem to say the words I needed to
On a day like today no other words would do

I saw you were sick
And tired of my wrong turns
If you only knew the way I feel
I'd really love to tell you

But I can never find the words to say and I don't know why
I can't find the words to say and I don't know why
25. x-woman | 2009-11-11 02:29:53
bayarlalaa
26. x-woman | 2009-11-11 02:30:25
unen goyo duu bna uyarchihlaa

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.