
Орхиод явсан гэж чи минь буруутгадаг л байлгүй
Охин хонгорын саваагүй зангаас болж яваагүй юм шүү
Орчлонд ирсэн үүргээ нэр төртэй биелүүлэх гэж
Ододтой ханьсан гуниглаж явна даа
Орхисон нэр зүүвч орхигдсон хүн шиг л
Олон хайртай хүмүүсээсээ хол өнчрөн явна даа
Харамсах эрхгүй хүлээ-ст энэ орчлонд
Хатуужиж явна даа гэнэн охин чинь
Нулимсаа гунигаа чамд мэдэгдэж зовоохгүй гэсэндээ
Нууцхан бэтгэрч санагалзаж л явна даа
Насыг чинь авч одож буй будант өдрүүдийг
Намайг дурсаж гуниглуулахгүй гэсэндээ тэр шүү
Бодвол чинь минь гомддог л байлгүй
Болчимгүй алхам хийн байж харийг зорьсон гэж
Бурхны илгээсэн хайртай хүмүүсээ жаргаах гэж
Будант орчлонд тэнцэж ядан явна даа
Жаргал гэгч тэрхүү зүйлийг бүгдэд нь тараачих санаатай
Жаалхан биеэ амраг хайраа огоорч л явна
Цэнзүүр хэмжээст хорвоогийн шалгалтыг
Цэн цэнгээр ахиулж л явна даа хонгорхон нь





Сэтгэгдэлүүд:
Тэр гоё өдрийн төлөө яваа чи минь зорилгоо хурдан биелүүлээд хайртай хүмүүстэйгээ хамт байгаарай... сайхан шүлэг байнаа
Хол ч гэсэн хамт байсан нь дээр
Удахгүй дээ удахгүй байх ёстой газартаа очих л болно.
Erhtsas-d amjilt husye hu
bayarlalaa oogii
анхнаас тогтож тохирсон цэнзүүртээ амрагаа гэх сэтгэл шигээ үнэнч яваад чинь талархья.
бас залуу улсын харилцаанд, амьдралыг үзэх үзэлд ч зөв төлөвшилт өгдөг гэж үздэг, түр зуурын тусдаа байхыг.
зорьсондоо хурдхаан хүрээд зовоосноо удаан жаргаагаарай
зоволтгүй, сэтгэлээ нээ, зовхи аньсагааа ч хураар шавхуурд
turgelee
энд тэндхийн хүмүүст цаазын ял ч өгөөд байх шиг, эвдрэлцлийг, эгдүүцлийг энэрлээр гэсгээдэг юм ш дээ, уг нь.
гээндээ ч гоондоо ч бий байх аа, авилга гэдэгтэй адил бузар юм л даа тэр уг нь, адилхан бүгдийг л шийтгэх хэрэгтэй, орой үдшийн цагаар олон юм нэхэж болох болохгүйг дагахаа болих хэрэгтэй монгол охидууд, эхлээд. мөн үү?
АЯАРХАН МЭГШЭЭД ГАНЦААРДАН СУУХ ХОРОМ
АЗ ЖАРГАЛААР ХАЛГИЖ ЦАЛГИН ИНЭЭЖ ХӨӨРӨХ ХУГАЦАА
АМЬДРАЛ ТУУЛСАН ЗАМАА ЭРГЭЭД ХАРХАД АА ЧИ ЦЭГНЭЖ ДҮГНЭНЭ ДЭЭ
АЗ ЖАРГАЛИЙН ЧИМЭЭНЭЭР ОР СУРАГГҮЙ АРИЛАГ
УГТААД ИРЭХ ИНЭЭМСЭГЛЭЛ ХАЙР ДУРЛАЛАААР СЭТГЭЛ ЗҮРХ ЧИНЬ БЯЛХАГ
ГОМДОЛ ГУНИГ БҮХЭН ЧИНЬ ТЭРТЭЭЭД АЛСАЛАН АХИААД БҮҮ ИРЭГ ЭЭ
АЗ ЖАРГАЛИЙН ЧИМЭЭНЭЭР ОР СУРАГГҮЙ АРИЛАГ -yamar goyo um be ene udriig tesen yadan huleeye
УГТААД ИРЭХ ИНЭЭМСЭГЛЭЛ ХАЙР ДУРЛАЛАААР СЭТГЭЛ ЗҮРХ ЧИНЬ БЯЛХАГ -buur yanziin saihan yuruul bna .
ГОМДОЛ ГУНИГ БҮХЭН ЧИНЬ ТЭРТЭЭЭД АЛСАЛАН АХИААД БҮҮ ИРЭГ ЭЭ- burhan min ene udur irne gej bodohoor bi tesej chadahgui bayarlaad bhiiin hehehe
UNEN SAIHAN YURUULTEI BDGA BNA AA bayarlalaa
oird zavgui tanaihaar oroogui goe goe shulegtei ban bayarlalaa nzaa amjilt
Сэтгэгдэл үлдээх: