Сайхан бодол толгойд хөврөхүйеэ
Сэтгэл зүрх нэг л амгалан
Хөөрхөн дүр чинь төсөөлөлд хөврөхүйеэ
Хүний орчлонд ирсэн минь утгатай
***
Надад хүрэх гэж тэмүүлдэг чинь мэдрэгддэг
Нандин хайрыг шивнэх гэж хүсдэг чинь анзаарагддаг
Хүрэхийн төдий чи бид бие биеэ хүсэмжилдэг
Харахын төдий чи бид аз жаргалаар бялхдаг
***
Зүүдэнд минь чи айлчлан ирээд
Зүггүйтэн үймүүлж зүрхээр тоглолоо
Дэггүй-хэн зүрхнийхээ амрагаа хараад би
Тэнэгхэн зүүдээ нуух гэж харцаа бууруулав
***
Хайрлахдаа би хатуу ханддаг
Харамлахдаа би харцаа өөд болгодог
Хашраахдаа би дуугаа хураадаг
Хардахдаа би чимээгүй мэгшдэг
***
Хүн биш юм шиг загнасанд уучил
Хүнийрхсэндээ бус харамласандаа тэр шүү
Харах ч үгүй дээгүүр аашилсанд уучил
Хардаж үхэх гэсэндээ тэгсэн юм шүү





Сэтгэгдэлүүд:
АГАЙ ДЭЭР ҮЕ ГЭЖ НОДЛИН ТАРЧЛААН ТЭГСЭН Л ДЭЭ ГЭХ ДЭЭЭ ТАРЧЛААН МАНЬ ХЭД ЦӨМ АДИЛХАН ЮМ ЧИНЬ ДЭЭ ТИЙМЭЭ БИЕ БИЕНИЙХЭЭ БЛОГООР ОРЖ ГАРЧ НЭГ НЭГНЭЭ МЭДЭЖ БАС БИЕ БИЕДЭЭ УРАМ ХАЙРЛАХ ШИГ САЙХАН ЗҮЙЛ ЭНЭ БЛОГ ГЭДЭГ ЗҮЙЛД Л БАЙХГҮЙ БОЛ ӨӨӨР ХААНА БАЙХ БИЛЭЭ .АТАА ЖӨТӨӨ ХЭРҮҮЛ УРУУЛ АВГАЙ ХҮҮХЭН ХАРААЛ ЕРӨӨЛ АЛААН ХЯДААН БИ БИЧДЭГГҮЙ БИЛЭЭ ХЭ ХЭ
nadad urt urt shulegnees iim bogino murtuud ih taalagddag yum aa
bayarlav dandaa zochilj bn aa
Харамлахдаа би харцаа өөд болгодог
Хашраахдаа би дуугаа хураадаг
Хардахдаа би чимээгүй мэгшдэг...хайр гэдэг ийм л байдаг даа.
Сэтгэгдэл үлдээх: