2009-10-01 14:35:00

Хайрыг чинь даагаагүйд уучил залуу минь
Ханьсан амьдрах хувь тавилангүй юм байлгүй бид
Хожмын амьдралдаа нэг нэгэндээ түшигтэй
Ховрын нандин нөхөрлөлтэй болцгооё
Сайхан Монголын жавхаалаг залуу минь
Сайн аавын ухаалаг хүү минь
Сэтгэлд чинь үүрлэсэн болжмор явсныг бодож
Сайхан аавд минь өмөг түшиг болж яваарай
Айргийг нь дөхүүлж үгийг нь сонсож
Ачит аавд минь намайг орлоорой
Гуниглах үед нь мөрийг нь түшиж
Гудиггүй гүн-дүүгүй Монгол эрийн ёсоор тайтгаруулаарай
Уурлаж загнах үед нь чимээгүй сонс
Үр нь болсон над шиг ухаажиж яваарай
Баяр жаргалыг нь ч мөн хуваалцаж
Бүх л зүйлд нь хамт байхыг хичээгээрэй





Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: