
Бурхны өгсөн сайхан биеийг
Буруу замд хөтлөгчтэй бүү дуугар
Хүрээлэн буй энерги нь хар учир
Холхон шиг зөрөөд өнгөрөхийг бод
Тэнэг мулгуу хүмүүстэй
Тэвчээр зааж битгий харьц
Хийсэн нүгэл нь далайгаас их тул
Хичээж бодох зүйл тэдэнд байхгүй
Уурыг чинь тэд хэчнээн хүргэвч тэвч
Ухаан муутай тэд өөр хоорондоо л тэрсэг
Явуургүй санаа, яршигтай үгийг нь бүү тоо
Ялд тэд өөрсдийгөө унагааж байгаан хөөрхий
Ховны хүүдий хогийн сав нараас хол бай
Хөөрхийлөлтэй тэд атаархсандаа муу хэлдэг биз
Хийсэн ажил бүтээсэн зүйл нь гавихгүй тэд
Хэл амаа билүүдэхээс өөр яах ч юм билээ
Эцэст нь хэлэхэд хүнтэй хүн шиг бай
Эрх ямба зэрэг дэв гэлтгүй адил бай
Хогийн сав, ховд ууссан хүнээс хол бай
Хэзээ ч тэд засрахгүй гэдгийг маш сайн сана
/Жоохон ууртай бичсэн шүлэг байгаа юм шүү/





Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: