Баян -Өндөр хайрхан мину

Аян замын адис авах гэж

Аав ээжтэйгээ хормой бэлрүү тань мацаж

Атга шороог тань магнайдаа сүслэн байж

Алсын энэ нутагт авчирсан билээ

Эрдмийн ихийг сураад очихдоо охин нь

Элгэндээ нааж эрдмээр баяжуулсан

Эх нутаг, элбэрэлт хайрханыхаа шороог

Ээж ааваа дагуулаад буцаагаад өргөнө өө

Аяа агуу хайрхан минь захих зүйл байна

Ачлалт аав ээжийг минь харж яваарай

Зорилгоо биелүүлээд буцаад очтол минь

Зовлон гунигийг нь үргээж нөмөртөө багтааж хайрлаарай

Сүрлэг хайрханаа сэтгэлдээ шүтэж

Сүлд хийморио сэргээж явна даа

Баянаараа гайхагдсан Баян-Өндөртөө залбирч явий

Буянаараа гайхагдсан буурал эмээ, аав ижийдээ  залбирч явий

Сэтгэгдэлүүд:

1. amanjinka | 2009-09-23 06:23:54
нутгийн уулс чинь ижий аав бас өөрийг чинь харж хандаж бас үгийг чинь сонсох биз эээ
2. x-woman | 2009-09-23 06:26:00
зээ ерөөл бат оршиг
3. x-woman | 2009-09-23 06:49:00
hey amanja nuguudhuu sonsson uu ? taalagdsan uu ?
Нутгаа санасан сэтгэл сайхан шүлэг төрүүлжээ...
5. Эмбий | 2009-09-23 09:29:31
чи ЭТ-ийн хүүхэдүү
6. x-woman | 2009-09-23 10:07:56
bayarlalaa byalzuuh
7. x-woman | 2009-09-23 10:08:15
hi embii tiin sh dee ET-iinh
8. Эмбий | 2009-09-23 10:18:43
аан би энэ хайрханы өвөрт амьдарч байна даа
9. x-woman | 2009-09-23 10:23:34
Aan tiim uu. Saihan nutag shuu manai ET chin te? BI bushuuhan ochood l ene l nutagtaa uhetlee amidrana da
10. chimgeeitgel | 2009-09-24 19:02:29
geree sanaad bgaamaa daa.
11. x-woman | 2009-09-29 16:09:01
oo harin tehh. Yu bna da chingeeitgelee
12. baagii (зочин) | 2009-10-25 03:53:46
saihan sanagdajinaa bi ch bas ET-h bas nutgasaa hol gazar surdin bolohoor adilhan umaa

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.