
Тоглоом шоглоом битгий хий сэтгэл минь өвдөх болно
Томоогүй насны дурлал биш болохоор өөрөөр хандаарай
Хүсэвч хориг байгаа болохоор харахаас цааш би чадахгүй нь
Халамж, дурлал ханхлаад байгаа болохоор хаяж бас чадахгүй нь
Ховорхон шалтагт уулзалтууд дэндүү холдоод байх юм
Хажууд чинь очоод хамт байхыг ямар ихээр хүсдэг гээч
Тааралт уулзалт болгондоо шинээр дурлуулдаг чамд
Тамын халуун галд ч дахиад л дурлаж чадах байх даа
Харц тулах бүрдээ би сандарч чи ширтэнэ
Хараад хараад байхыг би ямар их хүсдэг гээч
Хань жил гэргий чинь болоод зөвхөн чамайг
Ханатлаа амьдралынхаа турш харж хайрлаж энхрийлэхсэн
Унтаж байхыг чинь бас би харах дуртай гээч
Уруулаа унжуулаад яг л жоохон хүүхэд шиг өхөөрдөм гээч
Хэвш-чихсэн ч юм уу даа байгалиас заяасан ч юм уу бүү мэд
Хэн нэгнийг тэврэх гээд хүсээд байх шиг харагддаг
Өнөөдөр чи намайг өөр өнцгөөс дурлуулсан гээч
Өхөөрдөм дур булаам байдал бус догшин ширүүн төрхөөрөө
Айхдаа би бяцхан туулай шиг бөмбөрч нөмөрт чинь хорогдохдоо
Амьдралыг минь тэр чигээр нь чи залаад явчих шиг санагдсан
Хаяа би зөвхөн өөрөө өөртэй-гээ тоглоод байх шиг санагдаж
Хан тэнгэр нураад ирчихсэн юм шиг дотор муухайрдаг
Гэтэл тийм биш гэдгийг чи харцаараа илтгэдэг
Гэмгүй дээ нэг л өдөр ярилцаж бүх учрыг тайлна да





Сэтгэгдэлүүд:
bayarlalaa hu
Сэтгэгдэл үлдээх: