2009-09-10 15:26:28

Дурлаж хайрлаж, хагацаж гуниглаж явсан сэтгэлд минь
Дусал болж амирлуулсан бороохон минь
Зүрхэнд минь нэвтэрч хайрыг минь хүртэхийг хүсвэл
Зүсэр бороо болж шаагиарай
Хөнгөн гуниг хуучны явдалдаа орооцолдсон бодолд минь
Хайрын сэвшээ салхи болж ирсэн салхихан минь
Хайрлаж шархалсан өнгөрсөн амьдралыг минь үлдэн хөөхийг хүсвэл
Хуй салхи бол бүх зүйлийг хийсгээрэй
Хүйт даан жиндүүлэх хөглөрсөн хахир мэдрэмжид минь
Хүжийн гал болж ирсэн гэгээ-хэн минь
Шархиран өвтгөх өргөс мэт дурсамжуудыг минь
Шатам халуун наран болж хайрлуулаарай





Сэтгэгдэлүүд:
Хүжийн гал болж ирсэн гэгээ-хэн минь
Шархиран өвтгөх өргөс мэт дурсамжуудыг минь
Шатам халуун наран болж хайрлуулаарай
таалагдаж байна шүү
what state, city, or town?
SF, sayahan tanai guur neegdeed saihan bolson baih daa,
Дурлаж Дуулах гэж ирсэн юмаа би энэ хорвоо дээр.
Нүдээ бүлтийлэг
Хамараа сайртайлга
Чихээ соотойлго
Тэгээд орчноо сайн мэдрээд эсрэг эсвэл ижил хүйстнээ сайн хараад ажигла. Тэгээд гэнэт нэг нь нүдэнд чинь тусаад дурлаад л эхлэнэ шүүдээ.
bayarlalaa byalzuuhaa
Сэтгэгдэл үлдээх: