
Чимээгүйхэн хөнжлийг минь сөхлөө гэж би буруутгахгүй ээ
Чимчигнэх уруулыг минь өөрийн дураар үнэслээ гэж би буруутгахгүй ээ
Чинэрэн хөвчрөх хүлэгээ зөвшөөрөлгүй шургууллаа гэж би буруутгахгүй ээ
Чихэнд минь хайр шивнэж амрагаас минь урвууллаа гэж би буруутгахгүй ээ
Хатаж гансарч байгаа сэтгэлийг минь амилууллаа гэж буруутгах уу?
Хайр гэх зүйлгүй хамт байсан амрагаас минь холдууллаа гэж буруутгах уу?
Өөрийн үнэ хүндээ алдаж янхан адил аашлууллаа гэж буруутгах уу?
Өмнөх амьдралыг минь огооруулж өөртөө дурлуулсан гэж буруутгах уу?
Үгүй дээ би тэгж даанч чадахгүй , хүсэх ч үгүй байна
Үйлийн үр тэнгэрийн холбоосоор учирсан юм байлгүй дээ чамтай
Буруутгаж чадахгүй чамайгаа зүрхэндээ тээгээд, сэтгэлдээ нуугаад
Бурхан тэнгэрийн тааллаар цааш алхана даа





Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: