Бичлэгүүд

Салхины зөөлөн сэвшээнд зэгс найган саржигнаж
Саахалт айлын хүүхдүүдийн шаагилдаа үл мэдэг сонсогдож
Сарлагийн бухын сүр хүчээ гайхуулан мөөрөх нь холилдож
Сайхан нутгийн минь аялгуут симпон чихнээ цогцлогдоно
Уулын цаагуур наран сэмхэн сэмхэн нуугдаж
Үүлэн хөврөх тэнгэрт улаан туяа сүлэлдэж
Уулын оргил алтан зангилаат хээнцэр малгай дух-дуулсан шиг
Миний нутгийн үдэшийн үзэсгэлэн нүднээ цогцлогдоно
Нүдээрээ харж чихээрээ сонсож байгаа юм шиг мэдэрч байсан боловч тодорхой сайхан дүрсэлж чадсангүй ээ. Шүлгэн бороо үерлүүлээд бичээд байгаарай найзуудаа энэ уул нь ингээд дуусчих мөртүүд биш юм шиг санагдаад байхын хөө

Үнэр, үзэсгэлэнд нь саатсан зөгий байсан гэнэ
Өөр нэгэн сайхан цэцгийг хараа орхиод явсан гэнэ
Үүрд хажуудаа байлгах гэж тэр цэцэгхэн
Өнгийн сайхан дэлбээгээ чадах чинээгээрээ дэлгэсэн гэнэ
Сониучхан зөгий дахиад л өөр цэцэгрүү явна
Сохор дурлалын хөлчүү баланд шунана
Дүүлэн нийсэх далавчиндаа эрдсэн зөгий
Дэггүйтэн дэвж явж аалзны торонд орсон гэнэ

Галзуу хуял дотроос минь буцалж
Гарын чинь аясаар хөдөлж чамд өөрийгөө тушаагаад
Үнэсүүлэх төдийд дотроос хүсэл хуял хөдөлж
Үгийн чинь аясаар хөдөлж чамд өөрийгөө тушаагаад
Мансуурлын өтгөн буданд хучигдаж
Маргаашаа бодох сөхөөгүй чамайг хүсэж
Надад хүрэх гар, чихэнд шивнэх үгэнд чинь согтож
Нартын амьдралаа огоорч цэнгэлд хөлчүүрч байна

Гэрээр гүйх хүүхдүүдээ бөх болог хэмээн ерөөж
Зүрх минь цохилохоо болих цагт
Хаяа нэг халамцан, улаан дарсанд хөлчүүрч суухдаа
Өөрийгөө биш чамайг бодсондоо хатуурхлаа
Гуниг тээсэн харц хаа сайгүй хэсүүчилнэ
Чи дур булаам гэдэг үгийг зуун-таа сонсовч
Уугин цогих галын дөл шиг би асаж явдаг хүн




